Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юүн Сок Ёл цаазын ял сонсоод инээжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юүн Сок Ёл цаазын ял сонсоод инээжээ


   БНСУ-ын тусгай прокурорын баг ерөнхийлөгч асан Юүн Сок Ёлыг цэргийн эргэлт хийхийг санаархсан, үүндээ төрийн байгууллагуудыг татан оролцуулсан хэрэгт буруутган цаазаар авах ял төлөвлөлөө. Харин Юүн энэ шийдвэрийг сонсоод инээсэн явдлыг улс төрчид болон иргэд эрс хатуу шүүмжилж байна. Прокурор мөн дээрх хэргээр Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд бүх насаар нь хорих ял, Тагнуулын газрын дарга асан Но Сан Вонд 30 жил, Цагдаагийн ерөнхий газрын дарга асан генерал Чо Жи Ход 20 жил, Сөүл хотын цагдаагийн газрын дарга асан Ким Бон Шикт 15 жилийн хорих ял төлөвлөжээ. Дээрх явдлын талаар тус улсын  хамгийн том улс төрийн хүчин болох Солонгосын Ардчилсан нам мэдэгдэл гаргаж "Цаазаар авах ял сонсгох мөчид түүний инээмсэглэсэн явдал үнэхээр цочирдмоор байв. Юүн Сок Ёл шүүхийг басамжилж, ард түмнийг доромжилж байна” хэмээн шүүмжилжээ. Улмаар "Түүний ялыг хөнгөрүүлэх, өршөөл үзүүлэхийг зөвшөөрөх ёсгүй. Ял хөнгөрүүлэх нь Үндсэн хуулийг зөрчих, цэргийн эргэлт хийхийг зөвтгөсөнтэй адил болно” хэмээсэн байна. Шүүхийн эцсийн шийдвэр ирэх сард гарна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.