ОХУ-ын иргэдэд Америкийн виз олгохыг зогсооно

ОХУ-ын иргэдэд Америкийн виз олгохыг зогсооно


   АНУ-ын эрх баригчид ОХУ зэрэг 75 орны иргэдээс визийн мэдүүлэг хүлээж авахаа зогсоохоор болсноо мэдэгдлээ. “Fox News” сувгийн мэдээлснээр, виз хүсэгчдэд тавих хяналтыг чангатгах бодлогын хүрээнд энэ шийдвэрийг гаргасан байна. Жагсаалтад ОХУ-аас гадна Сомали, Афганистан, Бразил, Иран, Ирак, Египет, Нигери, Тайланд, Йемен зэрэг улс орсон бөгөөд Төрийн департамент нэгдүгээр сарын 21-нээс эхлэн, зохих шийдвэр гартал эдгээр орны иргэдийн визийн хүсэлтэд татгалзсан хариу өгч байхыг консулын газрууддаа үүрэг болгожээ. Үүний өмнө Вашингтон ОХУ-ын иргэдэд виз олгох журмаа нэлээд чангатгасан юм. Тухайлбал, оросууд Америкийн визийг зөвхөн Астана, Варшаваас авдаг болсон билээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.