ОХУ: Дотооддоо бүтээсэн хорт хавдрын эмийг эмнэлгүүдэд тарааж эхлэв
ОХУ-д үйлдвэрлэсэн “Ракурс 223Ra” хорт хавдрын эмийг албан ёсоор бүртгэн эмнэлгүүдэд хүргүүлж эхэлсэн талаар тус улсын Холбооны эмнэлэг, биологийн агентлаг өнөөдөр мэдээллээ. Димитровград хот дахь Холбооны шинжлэх ухаан, эмнэлзүйн агентлагт бүтээсэн энэ эмийг улсын бүртгэлд бүртгэснээр хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх бололцоо нээгдэж байна. Эмийг улсын бүх эмнэлэгт тараах бөгөөд ясны хорт хавдрын үсэрхийлэл, түрүү булчирхайн хорт хавдрыг эмчлэх зориулалттай гэдгийг дээрх агентлаг онцолжээ. Цацраг идэвхит радий 223-ыг шингэн хэлбэрт оруулсан, энгийнээр бол радийн хлорид хэмээн нэрлэж буй энэ эмийг Германы "Bayern" компанид үйлдвэрлэн 2016 онд бүртгүүлсэн "Xofigo" хэмээх эмтэй хэлбэр, найрлага, үйлчлэлийн хувьд яг адилхан хэмээн тодорхойлолтод нь дурдсан байна. Радий 223-ын цацрагийн нөлөө хавдрын үсэрхийллийг зогсоох, өвдөлт намдаахад өндөр үр дүнтэй тул эмнэлгийн практикт өргөнөөр хэрэглэдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







