Зои Салдана 33 гол дүр бүтээж, 15.47 тэрбум долларын орлого олжээ

Зои Салдана 33 гол дүр бүтээж, 15.47 тэрбум долларын орлого олжээ


   "Аватар", "Галактикийн хамгаалагчид" зэрэг цуврал киноны дүрээр алдаршсан Холливүүдийн жүжигчин Зои Салдана энэ цаг үеийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр тодров. “Variety” сэтгүүлийн мэдээлснээр З.Салдана өнгөрсөн оны 12 дугаар сард нээлтээ хийсэн "Аватар: Гал ба үнс" киноны дүрийг улам чадварлаг бүтээснээр дээрх амжилтад хүрсэн байна. "Аватар: Гал ба үнс" кино 1.23 тэрбум долларын орлого олсон бол “The Numbers” статистик мэдээллийн вэбсайтын мэдээлснээр, жүжигчин бүсгүй кинонд нийтдээ 33 гол дүр бүтээж, 15.47 тэрбум долларын орлого олжээ. Харин жүжигчин Скарлетт Йоханссон 36 гол дүр бүтээж, 15.4 тэрбум доллар олсноороо удаах байранд орсон бол “Marvel”-ийн од Самуэль Л.Жексон 70 киноны дүр, 14.6 тэрбум долларын орлоготойгоор гуравдугаарт жагссан байна. З.Салдана хамгийн өндөр орлоготой жүжигчин болсондоо баяртай байгаагаа илэрхийлж "Өнгөрсөн хугацаанд надад итгэж, намайг дэмжиж хамтран ажилласан найруулагчид, жүжигчдэд талархаж байна” гэжээ. Улмаар "Star Trek" цувралын найруулагч Ж.Ж.Абрамс, "Avengers" цуврал киноны найруулагч Жо Руссо болон Энтони Руссо, "Avatar" цувралын найруулагч Жэймс Камерон нарыг онцгойлон дурдаж талархал илэрхийлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.