Гренландын Гадаад хэргийн сайд Цагаан ордонд америкчуудтай уулзсаныхаа дараа уйлжээ
Цагаан ордонд америкчуудтай хийсэн уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ Гренландын Гадаад хэргийн сайд Вивиан Моцфельдт уйлсан тухай Гренландын KNR радио мэдээлэв. “Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүтэн өдөржин нүд салгаагүй уулзалтын дараа Вивиан Моцфельдт, Ларс Лёкке Расмуссен (Данийн Гадаад хэргийн сайд) Вашингтон дахь Данийн Элчин сайдын яаманд хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Хуралтай залгуулан В.Моцфельдт KNR радиод ярилцлага өгөх үеэр хэдийгээр туршлагатай, чанга улс төрч боловч сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй” хэмээн уг радиогийн мэдээнд дурджээ. Гренланд, Данийн төлөөлөгчид АНУ-ын талтай хийх уулзалтад бэлдэж “хүнд өдрүүдийг туулсан” болохыг В.Моцфельдт өгүүлээд, уулзалтын өмнө болон дундуур Цагаан ордны зүгээс үзүүлсэн дарамт улам нэмэгдсэнийг онцолсон юм. Ийн ярих үеэрээ тэрбээр тэсэлгүй нулимс унагасан байна. Цагаан ордонд болсон уулзалтын дараа Л.Расмуссен гадаа гарч ирмэгцээ тамхи асаасан бөгөөд В.Моцфельдтэд мөн тамхи өгснийг хэвлэлүүд мэдээлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







