Фрэдди Меркьюрийн охин нас баржээ

Фрэдди Меркьюрийн охин нас баржээ


   Алдарт “Queen” хамтлагийн ахлагч Фрэдди Меркьюрийн төрсөн охин Биби 48 насандаа нас барсан талаар Английн “Daily Mail” сонин өчигдөр мэдээллээ. Тус сонинд нөхөр Томасынх нь хэлснээр, бүсгүй нугасны маш ховор төрлийн хорт хавдраар өвчилж байжээ. Тэдний хоёр хүү өдгөө 7-9 настай аж. “Хань минь одоо хайрт эцэгтэйгээ диваажинд уулзаж байгаа байх. Гэрээслэл ёсоор бид түүнийхээ чандрыг Альпын нурууны оргилд өргөсөн” хэмээн Томас “Daily Mail” сонинд ярьсан байна. Бибигийн жинхэнэ нэр одоо болтол тодорхойгүй байгаа бөгөөд эцэг нь охиноо энэ нэрээр дуудаг байжээ. Өнгөрсөн намар хэвлэгдсэн Ф.Меркьюрийн намтар “Love, Freddie” хэмээх ном алдарт дуучны охинтой байсныг анх удаа ил болгосон билээ. Дуучин 1976 онд нэгэн эмэгтэйтэй дотно харилцаатай байх үедээ охинтой болсон бөгөөд нас барах хүртлээ буюу 1991 он хүртэл охинтойгоо байнга уулздаг байжээ. “Queen” хамтлагийн “Bijou” (эрдэнэ) “Don't Try So Hard” дуунууд Ф.Меркьюрийн охиндоо зориулсан дуу болохыг уг номд мөн тодорхой бичсэн юм. Номын зохиогч Лэсли-Энн Жонс мөн Бибигийн нас барсанд эмгэнэл илэрхийлжээ. “Түүний нас нөгчсөнийг сонсоод би маш ихээр гашуудсан. Биби миний сайн найз байлаа” хэмээн тэрбээр ярьсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.