Ливи: Захиалсан “Nokia” утас 16 жилийн дараа эзэндээ очив

Ливи: Захиалсан “Nokia” утас 16 жилийн дараа эзэндээ очив


   Ливи улсын нийслэл Триполи хотод гар утасны дэлгүүр ажиллуулдаг ноён А саяхан нэгэн хачирхалтай илгээмж хүлээн авсан тухай тус улсын “Gulf News” сонин мэдээлэв. Илгээмжийг нээж үзэхэд Nokia” маркийн гар утаснууд байсан бөгөөд 2010 онд захиалсан бараа ийнхүү 16 жилийн дараа эзэндээ ирсэн нь тэр байжээ. Учрыг тодруулбал, тухайн үед бүтээгдэхүүн нийлүүлэгч тал захиалгыг хүлээн авч баталгаажуулсан боловч 2011 оны хоёрдугаар сард иргэний дайн дэгдэж, тээвэрлэлт болон хүргэлтийн үйлчилгээ бүрмөсөн зогссоноор уг гар утаснууд агуулахад дарагджээ. Илгээгч болон хүлээн авагч тал хоёулаа Триполи хотод, хоорондоо хэдхэн километрийн зайтай амьдардаг байсан ч дайн самуун үргэлжилсний улмаас захиалсан бараа тэгсхийгээд мартагдсан байна. Гар утасны дэлгүүрийн эзэн нэгэн цагт дээд зиндааны хүмүүс хэрэглэдэг байсан ч одоо хэрэглээнээс бүрэн хасагдсан “Nokia” брэндийн тэдгээр утсыг дурсгал болгон хадгалахаар болжээ. Мөн энэ тухайд сонин болгон цахим хуудсандаа бичлэг хийж нийтэлсэн бөгөөд үүнийг үзсэн нэгэн цахим хэрэглэгч "Энэ бол инээдэм биш. Дайн самуун бидний өдөр тутмын амьдралд ямар хор хөнөөлтэйг харуулсан жишээ" гэсэн сэтгэгдэл үлдээжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.