Александр Лукашенко харзны усанд оржээ
Гэрэл зураг © РИА Новости

Александр Лукашенко харзны усанд оржээ


   Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Үнэн алдартны шашны уламжлалт Христийг загалмайлсан баярыг тохиолдуулан харзанд орсныг түүний хэвлэлийн алба “Telegram” суваг дахь хаягтаа өнөөдөр мэдээлж, бичлэгийг нь нийтэлжээ. “Ерөнхийлөгчийг харзанд орж байх үед орчны температур -15 градус байсан” хэмээн уг мэдээнд дурдсан байна. А.Лукашенког харзанд орж байх үед дэргэд нь Умка хэмээх хав нохой нь байжээ. 2024 онд мөн уг баярын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины харзанд орж буй зургийг Кремлийн хэвлэлийн алба нийтэлж байсан юм. Үнэн алдартны шашныхан Христийг загалмайлсан баярыг нэгдүгээр сарын 19-нд (хуучин тооллоор нэгдүгээр сарын 19) тэмдэглэдэг. Энэ нь Улаан өндөгний баярын нэгэн адил Христийн шашны хамгийн эртний баярын нэг бөгөөд Орост тусгайлан мөс цоолж аравнайлсан харзанд олуулаа орж тэмдэглэдэг байна.             


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.