Унгар улс хиймэл махыг хориглов
© Getty images

Унгар улс хиймэл махыг хориглов


   Унгар улс лабораторид ургуулсан махыг худалдах, үйлдвэрлэхийг хориглосон хоёр дахь орон боллоо. Өчигдөр тус улсын парламентад болсон санал хураалтаар 150 гишүүний 140 нь холбогдох хуулийг батлахыг дэмжсэн бөгөөд энэ хуулиар, лабораторийн нөхцөлд амьтны эсийг олшруулах замаар гаргаж авсан махаар бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, түгээхийг хоригложээ. Харин анагаах ухаан, шинжлэх ухааны зорилгоор ийм үйлдэл хийхийг хуульд хамааруулаагүй байна. Хуулийг санаачлан батлуулахад ихээхэн хүчин чармайлт гаргасан Хөдөө аж ахуйн сайд Иштван Наги хөдөө аж ахуйн уламжлалт хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс шахах нь Унгарын хөдөөгийн өвөрмөц байдал, соёлын өвийг үгүй ​​хийх болно хэмээн анхааруулж байв. Билл Гэйтс нарын тэрбумтнууд хиймэл махны салбарт ихээхэн хөрөнгө оруулж буй цаг үед ийм шийдвэр гаргасан нь ихээхэн анхаарал татаж байна. Европын комисс хэт нэг талыг барьсан хэмээн энэ шийдвэрийг шүүмжилж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний чөлөөт солилцоог хязгаарлаж, Европын холбоон дахь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн инновацид саад учруулж, нэгдсэн зах зээлийн дүрмийг зөрчиж болзошгүй хэмээн анхааруулсан боловч Будапешт хүнсний үйлдвэрлэл, үндэсний соёлоо хамгаалах чиглэлд бие даан шийдвэр гаргах эрхтэй хэмээн тайлбарласаар ирсэн юм. Үүний өмнө буюу 2023 онд Итали улс хөдөө аж ахуй эрхлэгчдээ дэмжих үүднээс мөн ийм хууль гаргасан билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.