Путин, Уиткофф нар өнөөдөр уулзана
В.Путин, С.Уиткофф нар Москвад. 2025.08.06 © Kremlin Pool Photo by Gavriil Grigorov

Путин, Уиткофф нар өнөөдөр уулзана


   АНУ-ын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф болон Д.Трампын хүргэн Ж.Кушнер нар өнөөдөр Москвад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзана. Оросын талын хүсэлтээр хийж буй энэ уулзалтын талаар С.Уиткофф өчигдөр CNBC телевизэд хэлсэн бөгөөд ОХУ руу нисэхийнхээ өмнө Украины төлөөлөгчидтэй уулзана гэдгээ мөн дурджээ. Уулзалт болно гэдгийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков мөн нотолсон байна. “Ерөнхийлөгчийн маргаашийн ажлын хуваарьт ийм уулзалт бий” хэмээн өчигдөр түүний хэлснийг РБК агентлаг уламжилжээ.

С.Уиткофф, Ж.Кушнер нар Москва руу нисэхдээ 19-ний өдөр дэлхийн эдийн засгийн форум эхэлсэн Швейцарын Давосоос мордох бөгөөд тэнд В.Путины хөрөнгө оруулалт, эдийн засгийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч К.Дмитриевтэй уулзсаныг хэвлэлүүд онцолсон байна. Энэ уулзалтыг С.Уиткофф “Маш нааштай” хэмээн үнэлснийг “РИА Новости” агентлаг уламжилжээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.