Өмнөд Солонгос: Ерөнхий сайд асанд 23 жил хорих ял оноолоо
Хан Дог Су шүүх хуралд ирэх үеэр. © Chung Sung-Jun/Pool/Reuters

Өмнөд Солонгос: Ерөнхий сайд асанд 23 жил хорих ял оноолоо


   Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын шүүх өчигдөр тус улсын ерөнхий сайд асан Хан Дог Суд 23 жил хорих ял оноолоо. Хан Дог Су 2024 онд тус улсад онц байдал тогтооход голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн шүүх үзсэн бөгөөд тухайн үеийн ерөнхийлөгч Юн Сог Ёлын гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаан дээр дэмжсэнээрээ уг шийдвэр хэрэгжих хуулийн бололцоог олгосон гэжээ. Мөн онц байдал зарлах тогтоолыг засварлаж, улмаар устгасан, Юн Сог Ёлын импичмэнтийн хурал дээр худал мэдүүлэг өгсөн (онц байдал зарлах тогтоолын талаар мэдээгүй гэсэн) хэмээн ялласан байна. Ерөнхий сайд асан онц байдал зарлах ерөнхийлөгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа тухайн үед түүнд хэлсэн хэмээн мэдүүлсэн боловч шүүх түүнийг Үндсэн хуулийг хамгаалах үүргээ биелүүлээгүй, амжилт олно хэмээн найдаж, хуйвалдаанд санаатай оролцсон хэмээн үзжээ. Хан Дог Су шүүхийн шийдвэрийг давж заалдах бололцоотой юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.