Америк эр 508 метр өндөр цамхгийн оройд хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирч гарав

Америк эр 508 метр өндөр цамхгийн оройд хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирч гарав


   Америкийн иргэн, 41 настай Алекс Хоннольд хэмээх эр Тайванийн хамгийн өндөр барилга болох “Тайпей 101” цамхгийн оройд хамгаалалтын хэрэгсэлгүйгээр авирч гарсан байна. Энэ үйл явдлыг “Netflix” шууд дамжуулсан бөгөөд А.Хоннольд 508 метр өндөр барилгын оройд нэг цаг, 31 минутын дотор гарчээ. Уг нь өнгөрсөн 24-ний өглөө авирахаар төлөвлөж байсан ч цаг агаарын таагүй байдлаас болж нэг өдөр хойшлуулсан байна. “Тайпей 101” нь хулс модноос санаа авч бүтээсэн тус улсын хамгийн өндөр цамхаг бөгөөд найман давхар бүрд гадагш товойж гарсан тагттай, энэ нь хулс модны үе шиг харагддаг ажээ. Цамхагийн оройд гармагцаа авирагч гар утсаараа дурсгалын зураг аваад, бууж ирсэн хойноо "Оройд гарахад орчин тойрон маш үзэсгэлэнтэй харагдаж байсан. Харин хүчтэй салхилж байсан тул би болгоомжтой ажилласан" гэжээ. Ийм амжилт гаргасныхаа төлөө А.Хоннольд 500 мянган долларын шагнал авсан байна. Шагналынхаа тухайд тэрбээр "Netflix шоуны төлбөр” гэж товчхон хариулжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.