АНУ, ОХУ, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээр болж өндөрлөв

АНУ, ОХУ, Украины төлөөлөгчдийн хоёр дахь шатны хэлэлцээр болж өндөрлөв


   АНУ, ОХУ, Украины төлөөлөгчдийн хооронд болсон хоёр дахь шатны энхийн хэлэлцээр өчигдөр Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж өндөрлөв. Хэлэлцээрээр тодорхой үр дүн гараагүй ч гурав дахь шатны уулзалтыг энэ долоо хоногт багтаан хийхээр төлөвлөсөн байна. АНЭУ-ын Засгийн газар "Хэлэлцүүлэг бүтээлч, найрсаг байдалд болж өндөрлөсөн бөгөөд Орос, Украины төлөөлөгчид АНУ-ын санал болгосон энхийн төлөвлөгөөний гол заалтуудыг дэмжих, харилцан итгэлцэл бий болгох тал дээр идэвх санаачилга гаргасан” гэж мэдэгдлээ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский ч мөн итгэл найдвар төрж байгаа тухай дурдаад "Төлөөлөгчид дараагийн уулзалтаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталгаажуулсан" гэжээ. Гэсэн хэдий ч гол маргаан дагуулаад буй Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын асуудлаар тодорхой ахиц дэвшил гараагүй байна. Украины армийг зүүн Донбассаас гарах ёстой гэсэн байр сууриа ОХУ хадгалсаар байгаа бол Украин эрс татгалзсан хэвээр байгаа юм. Хэлэлцээрт ОХУ-ын Зэвсэгт хүчний жанчин штабын дарга Игорь Костюков, Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​​​хамгаалах албаны нарийн бичгийн дарга Рустам Умеров зэрэг цэргийн өндөр албан тушаалтнууд оролцсон бол АНУ-ын талаас ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Уиткофф, Армийн сайд Дэн Дрисколл, Европ дахь цэргийн командлагч, генерал Алексус Гринкевич нар оролцсон байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.