Алдартай найруулагч Жеймс Камерон яагаад Шинэ Зеландын иргэн болов?
"Титаник", "Аватар" зэрэг киноны найруулагч Жеймс Камерон АНУ-аас бүрмөсөн явж Шинэ Зеландад амьдрах болсон шалтгаанаа тайлбарласан байна. Тэрбээр анх 1994 онд Шинэ Зеландад очиж үзсэн гэх бөгөөд тухайн үедээ тус улсын байгаль орчин, хүмүүсийн найрсаг байдалд ихэд татагдаж, хэзээ нэгэн цагт энд ирж амьдарна гэж өөртөө хэлж байсан тухайгаа өгүүлжээ. Улмаар 2011 онд Шинэ Зеландын хөдөө нутагт ферм худалдаж аваад 2020 оны эхээр "Avatar: A Way of Water" киногоо бүтээж байх явцдаа тус улсад үе үе очдог байсан аж. Ингээд тухайн оны наймдугаар сард эхнэрийн хамт Шинэ Зеландад бүрмөсөн нүүж ирээд тус улсын иргэн болсон ажээ. Ийм шийдвэр гаргахад 2020 онд дэгдсэн COVID 19 цар тахал ихээхэн нөлөөлсөн гэнэ. Тухайн үед Шинэ Зеланд улс хүн амынхаа 98 хувийг вакцинд хамруулж, цар тахлыг бүрэн устгасан байв. Нөгөө талаар Ж.Камерон АНУ-ыг шүүмжилж, “Манай америкчууд хоорондоо дайсагнасан, туйлширсан, шинжлэх ухааныг үл тоомсорлосон хүмүүс болжээ. Цар тахал мэт өвчин дахин дэгдвэл эмх замбараагүй байдал бий болно" гэсэн байна. Мөн ерөнхийлөгч Дональд Трампыг хурцаар шүүмжилж, "Америкчууд тийм хүнийг дахин сонгосон нь аймшигтай. Д.Трампын засаг захиргаа эерэг, зөв бүхнээс нүүр буруулж байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







