Герман: Алдартай тамирчид санхүүгийн бэрхшээлээс болж насанд хүрэгчдийн контент бүтээж байна

Герман: Алдартай тамирчид санхүүгийн бэрхшээлээс болж насанд хүрэгчдийн контент бүтээж байна


   2026 онд болох Милан-Кортинагийн өвлийн Олимпын наадмын өмнө Германы зарим тамирчин бэлтгэлдээ зориулж мөнгө босгохын тулд насанд хүрэгчдийн контент хийж байгаа тухай dpa агентлаг мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар 2018 оны Пёнчаны өвлийн Олимпын эмэгтэйчүүдийн бобслей уралдааны алтан медальт, 2024 оны дэлхийн аварга, эдүгээ 31 настай Лиза Боквиц саяхнаас OnlyFans” сүлжээнд нэгджээ. “OnlyFans нь зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан контент санал болгодог захиалгат платформ юм. Тамирчин бүсгүй тус сүлжээнд спортын хөхний даруулга, усны хувцас, биеийн галбираа харуулсан бобслейн өмсгөлтэй бэлтгэл хийж буй видео бичлэгүүдээ нийтэлж, сар бүр 24.99 долларын хөлс авдаг ажээ. Түүний бэлтгэл сургуулийн баг санхүүгийн хүндрэлд орсны улмаас контент маркетинг руу шилжсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Лиза Боквиц энэ тухайд "Нэг улирлын турш багаар бэлтгэл хийхэд ойролцоогоор 50 мянган евро зарцуулдаг. Хүмүүс төдийлөн мэддэггүй энэ спортын бодит байдал үнэхээр гунигтай. Би алтан медальтан болсон гээд хэн ч ивээн тэтгэдэггүй" гэжээ. Мөн насанд хүрэгчдийн платформтой хамтрах болсон тухайгаа "Би порно од биш. Хэзээ ч нүцгэлэхгүй” гэсэн байна. Тус улсын эрэгтэйчүүдийн бобслей багийн тамирчин Георг Флейшауэр мөн л “OnlyFans” сүлжээнд нэгджээ. Тэрбээр "Насанд хүрэгчдийн ил задгай контент надад ямар ч хамаагүй. Гол нь би тус сүлжээгээр дамжуулан элит тамирчдын амьдралын хэв маяг, тэдний бие галбир, бэлтгэл сургуулилалтыг харуулахыг зорьсон” гэжээ. Мөн тус улсын тэшүүрийн зургаан тамирчин нийлж нүцгэн зургаараа хуанли үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна. Эцэст нь тус агентлаг "Алдартай тамирчин болгон санхүүжилттэй, ивээн тэтгэгчтэй байж чаддаггүй. Бүх тамирчин зөвхөн Германы Спортын Сангийн тусламжид найдна гэдэг амаргүй зүйл” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.