Катарын Эмирийн төрсөн дүү Азийн Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр сонгогдов

Катарын Эмирийн төрсөн дүү Азийн Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр сонгогдов


   Катарын Олимпын Хорооны дарга Шейх Жоан бин Хамад Аль Тани Азийн Олимпын Хороо (OCA)-ны ерөнхийлөгчөөр  сонгогдлоо. Өчигдөр Узбекистаны Ташкент хотод болсон хурлаар 45 гишүүн орны 44 нь дэмжиж, нэг орон түдгэлзсэн санал өгснөөр тэрбээр тус хороооны 22 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 2028 онд дуусна. Шинэ ерөнхийлөгч сонгогдсон даруйдаа "Олимпын хамгийн том талбар болох Ази тив нь олон соёлын өлгий нутаг юм. Цаашид улс орнуудын Олимпын хорооны хамтын ажиллагааг бэхжүүлж, залуу үеийнхэн спортын амжилт гаргах замыг улам нээлттэй болгоно” гэжээ. Шейх Жоан бин Азийн Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь 2036 оны зуны Олимпыг зохион байгуулах өрсөлдөөнд Катар улсад давуу тал болно гэж шинжээчид дүгнэж байна. Шейх Жоан бин Хамад Аль Тани  нь Катарын Эмир Тамим бин Хамад Аль Танигийн төрсөн дүү юм. 2036 оны Олимпын наадмыг зохион байгуулахын төлөө Өмнөд Солонгос, Катар, Энэтхэг, Турк зэрэг орнууд өрсөлдөж байгаа билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.