“Neuralink” хараагүй хүмүүст зориулсан технологи бүтээжээ
Тархи, мэдрэл судлалын “Neuralink” компани хараагүй хүмүүст зориулсан технологи бүтээсэн тухай Илон Маск мэдэгдэв. Тэрбээр энэ тухай X хуудсандаа мэдээлэхдээ “Бид хараагүй хүмүүст зориулсан анхны технологийг бүтээлээ. Одоо зөвхөн зөвшөөрөл хүлээж байна" гэжээ. Улмаар уг технологийн тусламжтайгаар хараагүй хүмүүс эхний ээлжинд бага, аажимдаа өндөр нягтралтайгаар хардаг болно гэж тайлбарлав. 2024 онд квадриплеги өвчтэй Ноланд Арбогийн тархинд анхны BCI чип суулгаснаас хойш хоёр жилийн ой тохиож буй энэ өдөр “Neuralink” компани BCI чипийн клиник туршилтад орсон хүний тоо 21 болж нэмэгдсэнийг мэдээлжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард 12 байсан бол ердөө дөрвөн сарын хугацаанд оролцогчдын тоо есөөр нэмэгдсэн аж. “Neuralink”-ийн албаны хүн энэ талаар мэдээлэхдээ "Сүүлийн хоёр жилийн хугацаанд туршилтад орсон хүмүүс компьютерын курсорыг бодол санаагаараа удирдаж, интернэтээр аялж, олон нийтийн мэдээллийн сүлжээнд пост оруулж, видео тоглоом тоглож байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







