Их Британи: Хоёр настай хүү снүкер бильярдаар дэлхийн дээд амжилт тогтоов

Их Британи: Хоёр настай хүү снүкер бильярдаар дэлхийн дээд амжилт тогтоов


   Их Британийн хоёр настай хүү Жуд Оуэнс снүкер бильярдын давхар пот цохилтыг амжилттай гүйцэтгэж, Гиннесийн дээд амжилт тогтоожээ. Давхар пот гэдэг нь нэг цохилтоор хоёр бөмбөгийг өөр өөр халаасанд оруулдаг хэцүү техник юм. Мөн тэрбээр pool bank shot цохилтыг ном ёсоор нь хийж бас нэгэн дээд амжилт тогтоосон байна. Хүүгийн аав Люк Оуэнс хүүхдээ хоёр нас хүрэх үед нь бильярд цохих онцгой авьяастайг олж мэдсэн гэнэ. Хүү насанд хүрэгчдийн снүкерийн ширээний дэргэд гишгүүр тавьж байгаад тоглодог ажээ. Жуд хүү мөн снүкерийн түүхэн дэх ивээн тэтгэгчийн гэрээтэй хамгийн залуу тоглогч бөгөөд саяхан Их Британийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байна. Түүний тоглохыг харсан Жимми Уайт, Кирон Вилсон зэрэг мэргэжлийн тоглогчид ур чадварыг нь гайхан биширчээ. Гиннесийн дэлхийн дээд амжилтын шүүгч Крэйг Глендей "Дээд амжилт тогтооход нас тийм ч чухал биш гэдгийг энэ хүү харууллаа. Үнэхээрийн хосгүй авьяастай хүүхэд байна” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.