8 настай охин 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн солир олжээ
© Alfonso Blanco

8 настай охин 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн солир олжээ


   Их Британийн Пенарт хотын иргэн, 8 настай Ариана Чёрч олон тэрбум жилийн  настай солир олсон талаар “Wales Online” сонин мэдээлэв. Охин аав, дүүгийн хамт далайн эргээр явж байгаад элсэн дундаас хоёр сонин чулуу олсны нэг нь галт уулын чулуурхуу бүтэцтэй, нөгөө нь ер бусын хэлбэртэй байжээ. Охин тэдгээрийг гэртээ авчирч хадгалсан бөгөөд удалгүй гэрт нь зочилж ирсэн геологич хүнд үзүүлэхэд, эхний чулууг Испанид дэлбэрсэн галт уулын чулуу гээд, нөгөөг нь тодорхойлж чадаагүй боловч ихээхэн сонирхож байв. Тэр чулуу нэлээд хүнд, хүйтэн, хачин үнэртэй байжээ. Охиноос зөвшөөрөл авсны дагуу геологич чулууг эрдэм шинжилгээний хүрээлэнд аваачин үзүүлсэн байна. Мэргэжлийн хүмүүс чулууг зүсэж үзсэнд дотроос нь зөвхөн сансрын орчинд л бүрэлдсэн байж болох талст гарчээ. Улмаар чулууны насыг 4.5 тэрбум жил хэмээн тогтоосон гэнэ. Тэдний үзсэнээр уг чулуу одоо хэдийнэ үгүй болсон сансрын томоохон биетийн хэлтэрхий бөгөөд уг биет огторгуйд өөр нэг биеттэй мөргөлдөн сүйрэхэд дэлхийд унаж ирсэн байх өндөр магадлалтай аж. Ариана охин чулуугаа эргүүлэн авсан бөгөөд хүүхдүүдэд үзүүлэхийн тулд сургууль руугаа байнга авч явдаг гэнэ.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.