ОХУ: Казах, киргизүүдийг доромжилсон эмэгтэйд 60 цаг гудамж шүүрдэх шийтгэл оноов
Екатерина Бивол © РБК

ОХУ: Казах, киргизүүдийг доромжилсон эмэгтэйд 60 цаг гудамж шүүрдэх шийтгэл оноов


   ОХУ-ын Санкт-Петербург хотын Лениний районы шүүх киргиз, казах үндэстнүүдийг нэр заан доромжилсон бичлэг хийж олон нийтийн сүлжээнд нийтэлсэн эмэгтэйд 60 цаг албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл оноолоо. Мэргэжлийн боксчин Дмитрий Биволын эхнэр байсан Екатерина Бивол өнгөрсөн оны 10 дугаар сард машиндаа явж байхдаа киргиз, казах үндэстнүүдийг “ялгадас” гэхчлэн үгээр хэлж, илэрхий доромжилсон бичлэг хийн тараасан бөгөөд шүүх энэ үйлдлийг нь бусдыг үзэн ядах, дайсагнах гэсэн зүйл ангиар буруутгажээ. Ийм үйлдэл хийсэн даруйд нь Киргиз улс Е.Биволд эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж эхэлсэн бол Казахстан улс мөн ижил төстэй хариу арга хэмжээ авсан юм. Молдав, солонгос гаралтай, Киргизэд төрж өссөн мэргэжлийн боксчин, WBA, WBO, IBO, IBF холбооны аварга  Д.Бивол 16 жил ханилсан эхнэрээсээ салах өргөдлийг 2023 онд гаргасныг шүүх ёсоор болгосон юм . ОХУ-д албадан хөдөлмөр буюу олон нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл хүртсэн эмэгтэйчүүдээр гол төлөв гудамж шүүрдүүлдэг билээ.         

Дмитрий Бивол © Wikimedia Commons


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.