Энэтхэг: Цасан шуурганд төөрч осолдсон эзнээ нохой нь орхилгүй сахисаар байжээ
Энэтхэгийн хойд хэсэгт орших Химачал Прадеш мужийн Чамба нутагт эрс хүйтэрч их хэмжээний цас орсны улмаас 19 настай Бикшит Рана болон түүний үеэл 14 настай Пиюш Кумар хоёр хүү Гималайн нуруунд төөрчээ. “Times of India” сонины мэдээлснээр хүүхдүүд сураггүй алга болсон даруйд аврах албаныхан нисдэг тэрэг болон бусад тээврийн хэрэгслийг ашиглан эрэл хайгуул хийсэн боловч цаг агаар улам муудаж, зарим газраа 90 орчим см цас орсон тул аврах ажиллагааг түр зогсоосон байна. Харамсалтай нь дөрөв хоногийн дараа хоёр хүүгийн цогцсыг олсон бөгөөд тэдэнтэй хамт явсан питбул үүлдрийн нохой хүүхдүүдийн шарилыг сахин хэвтсээр байжээ. Бикшит Рана нь цахим орчинд идэвхтэй ажилладаг, ихэвчлэн уулын ландшафтын видео бичлэг нийтэлдэг блог хөтлөгч байсан бөгөөд аавынх нь бага насанд нь авч өгсөн нохойтой найз нөхөд мэт ойр дотно байж, аялах, амарч зугаалахдаа байнга хамт явдаг байжээ. Орон нутгийн засаг захиргаа нас барсан хөвгүүдийн гэр бүлд нөхөн төлбөр төлөхөөр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







