Индонез: Шариатын хууль зөрчсөн хоёр иргэнийг ташуурдаж шийтгэв
Индонезийн Баруун Суматра арлын Ачех мужийн цагдаа гэр бүлээс гадуур харьцаанд орсон болон согтуугаар автомашин жолоодсон хэргээр яллагдсан эмэгтэй, эрэгтэй хоёр хүнийг шариатын хуулийн дагуу ташуурдаж шийтгэжээ. Шийтгэх үеэр эмэгтэй нь ухаан алдан унаж, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Шариатын хууль батлагдсанаас хойш мусульман шашинтан зонхилсон Ачех мужид ташуурдах шийтгэлийг анх удаа хэрэгжүүлсэн нь энэ ажээ. Мужийн цагдаагийн дарга Мухаммед Ризал шийтгэлийн талаар тодруулан хэлэхдээ "Гэр бүлээс гадуур харьцаанд орсон эмэгтэйг 100 удаа, согтуугаар автомашин жолоодсон эрэгтэйг 40 удаа ташуурдаж шийтгэлээ" гэжээ. Тэднээс гадна олон нийтийн газарт эмэгтэй хүнтэй хувийн харилцаа үүсгэсэн хэргээр цагдаагийн нэгэн ажилтныг 23 удаа ташуурдсан байна. Салан тусгаарлах оролдлогыг шийдвэрлэхийн тулд 2001 онд Индонезийн Засгийн газар Ачех мужид өөртөө засах эрх олгосон бөгөөд одоогоор шариатын хуульд суурилсан эрүүгийн системийг хэрэгжүүлж буй цорын ганц газар болох тус мужид өнгөрсөн жил ижил хүйстний харьцаанд орсон хоёр эрэгтэйг тус бүр 76 удаа ташуурдаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







