Япон улс далайн гүнээс газрын ховор элемэнт олборлоно

Япон улс далайн гүнээс газрын ховор элемэнт олборлоно


   Япон улс Минамиторишима арлын ойролцоох далайн 5700 метрийн гүнээс газрын ховор элемент олборлох туршилтыг амжилттай хийсэн тухай "The Yomiuri Shimbun" сонин мэдээлэв. Хятад улс газрын ховор элементийг дипломат хэрэгсэл болгон ашиглаж байгаа энэ цаг үед дээрх амжилт нь дотоодын үйлдвэрлэлд чиглэсэн чухал алхам болно" гэж Далайн Шинжлэх Ухаан, Технологийн Агентлаг (JAMSTEC) онцолжээ. Энэ нь Засгийн газар 2010 оноос хойш сурталчилж байгаа "Стратегийн Инновацийн Төсөл"-ийн анхны бодит үр дүн ажээ. Сенкаку арлын талаарх нутаг дэвсгэрийн маргааны улмаас Хятад улс ховор металлын экспортод хязгаарлалт тавихад Япон үүнийг аюулгүй байдлын эрсдэл гэж үзэн дотооддоо газрын ховор металлын олборлох төслийг эхлүүлсэн юм. 2013 онд Токиогийн Их Сургуулийн судлаачид далайн уснаас ховор металлын өндөр агууламжтай шавар илрүүлсэн бөгөөд доод тал нь 16 сая тонн ховор металлын нөөцтэй гэсэн тооцоо гаргажээ. Хэрэв арилжааны хувьд ашигтай болох нь батлагдвал далайн гүнээс олборлосон газрын ховор элемент нь Хятад, Япон хоёр талын харилцаанд томоохон өөрчлөлт авчрах магадлалтай юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.