БНСУ-ын Хүний эрхийн комисс хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд хуулийн дагуу хандах ёстойг анхааруулав

БНСУ-ын Хүний эрхийн комисс хилээр нэвтэрч буй гадаадын иргэдэд хуулийн дагуу хандах ёстойг анхааруулав


   БНСУ-ын Хүний эрхийн үндэсний комисс (NHRCK) Хилийн хяналтын алба хилээр нэвтэрч буй гадаадын иргэдийн гар утас зэрэг цахим мэдээлэлд шалгалт хийхдээ хандалтын хүрээ, аргыг бүрэн тайлбарлаж, өөрөөс нь зөвшөөрөл авах ёстой болохыг анхааруулав. Учир нь саяхан NHRCK-д гадаадын хоёр иргэн гомдол гаргаж, Хилийн хяналтын алба үндэслэлгүйгээр гар утсаа шалгуулахыг шаардсан тухай мэдээлэл өгсөн байна. Харин тус алба тухайн иргэний статусыг тодорхойлоход гар утас чухал мэдээлэл гэж үзэж, мэдээлэлд хандах зөвшөөрөл авсан гэж тайлбарлажээ. NHRCK-ийн шалгалтаар гар утсыг нь үзэх зөвшөөрөл авсан боловч мэдээлэлд хандах хүрээний талаар тодорхой тайлбар өгөөгүй болохыг тогтоосон байна. Улмаар NHRCK-ийн Зөрчлийн эсрэг хороо гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хилийн албаны үйлдэл нь хууль ёсны үндэслэлтэй гэж үзжээ. Учир нь Дүрвэгсдийн тухай хуульд дүрвэгсдээс байцаалт авах, ярилцлага хийх үеэр холбогдох баримт бичгийг ирүүлэхийг шаардаж болно гэж заасан байдаг ажээ. Гэсэн хэдий ч дүрвэгсдийн статусыг харгалзан нарийвчилсан удирдамж шаардлагатай байгааг анхааруулав. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын стандартад мэдээлэл авах хүсэлтийг хангалттай тайлбарлаж, хувь иргэнээс зөвшөөрөл авах ёстой гэж тодорхой заасан байдгийг дурджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.