Буддын гүн ухааны эрдмийн зэргийг дээд боловсролын зэрэгтэй дүйцүүлэн баталгаажууллаа
© Гандантэгчэнлин хийд

Буддын гүн ухааны эрдмийн зэргийг дээд боловсролын зэрэгтэй дүйцүүлэн баталгаажууллаа


   Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсролын сайдын тушаалыг үндэслэн гадаад, дотоодын Буддын гүн ухааны дацан сургуульд суралцаж төгссөн төгсөгчдийн эрдмийн зэргийг Монгол улсын дээд боловсролын зэрэгтэй дүйцүүлэн баталгаажуулахаар боллоо. “Энэхүү үйл хэрэг нь уламжлалт Буддын боловсролын үнэлэмжийг төрийн боловсролын тогтолцоотой уялдуулан баталгаажуулсан маш чухал, түүхэн алхам” хэмээн Гандантэгчэнлин хийдээс гаргасан мэдэгдэлд дурджээ. Энэ нь Буддын гүн ухааны дацан сургуулийн 20 гаруй жилийн сургалт, судалгааны үр дүнд олгодог эрдмийн зэрэг, цолыг Монгол улсын дээд боловсролын бакалавр, магистр, докторын зэрэгтэй дүйцүүлэн хүлээн зөвшөөрч, үндэсний боловсролын түүхэн залгамж чанарыг сэргээн бататгаж буйгаараа онцгой ач холбогдолтой юм. Энэ ажлыг бодлого, хууль эрх зүй, мэргэжил, арга зүйн түвшинд дэмжин ажилласан Засгийн газар, үе үеийн Боловсролын сайдууд, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Монголын Бурханы шашны их сургуульд гүн талархал илэрхийлж байгаагаа дээрх мэдэгдэлд онцлон тэмдэгlэсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.