424.2 сая тоннын нөөцтэй Бортээгийн ордыг олборлож эхлэв
Олборлолтын нээлтийн ёслолын үеэр. 2026.06.22 © ett.mn

424.2 сая тоннын нөөцтэй Бортээгийн ордыг олборлож эхлэв


   Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн бүлэг ордын Бортээгийн хэсгийн олборлолт, хөрс хуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлснээ “Эрдэнэс Тавантолгой” ХК зарлалаа. 424.2 сая тоннын баталгаат нөөцтэйн 95 хувийг коксжих нүүрс эзэлдэг Бортээгийн уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 15 сая тонн нүүрс олборлох ажээ. Төсөл амжилттай хэрэгжсэнээр 1500 гаруй ажлын байр шинээр бий болгож, Монгол улсын эдийн засагт 27 тэрбум доллар төвлөрүүлнэ. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК 199.6 сая тонн нүүрс олборлосон бөгөөд 191.8 сая тонн нүүрс борлуулж 43.5 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн үзүүлэлттэй байна. Улмаар улс, орон нутгийн төсөвт 12.1 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, 13.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүний үр дүнд Үндэсний баялгийн санд 695.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 1072 хувьцаа эзэмшигч гурван сая гаруй иргэнд нийт 2.6 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.