Ким Жон Ун: Тэнгисийн цэргийг цөмийн зэвсгээр хангах хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна
Хойд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчнийг цөмийн зэвсгээр хангах хөтөлбөр төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байгаа талаар удирдагч Ким Жон Уны мэдэгдсэнийг өнөөдөр тус улсын төрийн мэдлийн KCNA агентлаг уламжиллаа. Хойд Солонгосын флот стратегийн хүчин чадал бүхий, цэргийн хүчний нэгэн тусгай төрөл болж хөгжсөнийг Ким Жон Ун онцлоод, тэнгисийн цэргийг цөмийн зэвсгээр хангах нь тус улсын батлан хамгаалахын стратегийн чухал чиглэл болсныг тэмдэглэжээ. Мөн уг флотын тэргүүлэх хөлөг онгоц “Чвэ Хён” дурын орчин нөхцөл, далайн орон зайд байлдааны даалгавар амжилттай биелүүлэх орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсоныг тэрбээр дурдсан байна. Зургаадугаар сарын эхээр Ким Жон Ун шинээр бүтээсэн “Кан Гон” байлдааны хөлөг онгоцны туршилтыг охины хамтаар үзэж сонирхсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







