Беларусь: Мөөг түүх украин иргэдийг хилээр нэвтрүүлэхэд бэлэн
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Украинтай хил залгаа ойн бүсэд украин иргэдийг зорчуулах журмыг хөнгөвчлөх асуудлыг судплахыг холбогдох албадад үүрэг болгосон талаар “БелТА” агентлаг мэдээллээ. Украины иргэд уг бүсэд мөөг түүх зорилгоор зорчих явдал түгээмэл бөгөөд дайнаас үүдэн энэ бололцоо ихээхэн хязгаартай болсон юм. Брест мужийн нутаг дахь Ольманы намаг хэмээх байгалийн цогцолбор газарт украин иргэдийг улирлын шинж чанартайгаар зорчихыг зөвшөөрөхөд бэлэн байгаа талаар Беларусийн Хил хамгаалах газрын мэдэгдсэнийг “БелТА” агентлаг мөн уламжилсан байна. Украин иргэдийг хилийн шалган нэвтрүүлэх гурван цэгээр нэвтрүүлэх бололцоотой байгаагаа тус газар Киевт дипломат шугамаар хэдийнэ мэдэгджээ.
Өнгөрөгч 23-ны өдөр ерөнхийлөгч А.Лукашенко Беларусийн хилийн Гомель мужийн иргэдэд хандаж хэлэхдээ "Киевийн зүгээс учирч болох заналхийлэлд санаа зовох хэрэггүй" хэмээгээд, аюулгүй байдлыг хангах ажил тасралтгүй явагдаж байгааг тэмдэглэсэн юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков үүний маргааш мэдэгдэхдээ "Украин улс хөрш Беларусьт халдвал Москва Минскт туслахад бэлэн байна" хэмээсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







