Монголын бизнесмэн Узбекистан улсын Өргөмжит консулаар томилогдов
Л.Ариунболд Узбекистанд нээсэн үйлдвэр дээрээ. © facebook.com/BasaltAriunbld

Монголын бизнесмэн Узбекистан улсын Өргөмжит консулаар томилогдов


   “Монгол базальт” компанийн захирал, одоогоос дөрвөн жилийн өмнө “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцон олны танил болсон Л.Ариунболд Монгол улс дахь Узбекистан улсын Өргөмжит консулаар томилогджээ. Байгалийн чулууг өндөр хэмд хайлуулан чулуун хөвөн буюу барилгын дулаалгын материал үйлдвэрлэж ирсэн “Монгол базальт” компани өнөөдөр мөн шугам хоолойн дулаалгын материал, сэндвич хавтан, файбер арматур үйлдэрлэж байгаа төдийгүй Узбекистан улсын Жиззах хотод базальт технологийн томоохон үйлдвэр байгуулсан билээ. Л.Ариунболд 2021 онд ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн юм. Өргөмжит консул нь томилогдсон улсын нэрийн өмнөөс хүлээн авагч улсын тодорхой нэг хэсэг нутаг дэвсгэрт консулын тодорхой зарим чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд Узбекистан улсын Гадаад хэргийн сайд Б.Саидов өнгөрөгч 17-ны өдөр тушаал гаргаж Л.Ариунболдыг энэ албанд томилжээ. 1992 онд дипломат харилцаа тогтоосноор Монгол улс Ташкентад ЭСЯ нээсэн боловч 1994 онд хаасан юм. Улмаар У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр буюу 2024 онд ЭСЯ-аа дахин нээсэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.