Монгол охид буудлага спортын ДАШТ-ээс гурван медаль хүртлээ

Монгол охид буудлага спортын ДАШТ-ээс гурван медаль хүртлээ


   Герман улсын Зуль хотноо энэ сарын 16-наас 26-ны өдрүүдэд болсон буудлага спортын Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн охидын ангилалд монгол тамирчид гурван медаль хүртжээ. Манай баг тамирчдыг Гавъяат дасгалжуулагч Л.Ундралбат ахлан явсан бөгөөд гар бууны 25 метрийн стандарт ангилалд П.Нарансолонго, А.Эгшиглэн, Э.Халиун нар багаараа хүрэл медаль, 50 метрийн сонгомол гар бууны дасгалд А.Ариунзаяа, А.Эгшиглэн, П.Нарансолонго нар багаараа алтан медаль, хувийн дүнгээр Спортын мастер А.Ариунзаяа хүрэл медаль тус тус хүртсэн байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.