25 жил сугалаа сугалсны эцэст нэг сая доллар хожжээ

25 жил сугалаа сугалсны эцэст нэг сая доллар хожжээ


   Канад улсын Торонто хотын оршин суугч Лори М. сугалааны тасалбар худалдаж авснаа мартах шахжээ. Улмаар тохирол тааруултал нэг сая канад доллар хожсон байв. Энэ тухай LOTTO 6/49 сугалааны цахим хуудсанд мэдээлсэн байна. 62 настай тэрбээр 2001 оноос хойш Онтарио мужийн хонжворт сугалаанд (OLG) тогтмол оролцсоор ирсэн бөгөөд долоо хоногт хоёр удаа сугалаа авдаг байжээ. Гэвч нэг ч удаа хонжвор тааралгүй явсаар 25 жилийн дараа ийнхүү аз тохиосон байна. Тэрбээр зурагтаар сугалааны сурталчилгаа хараад, худалдаж авсан тасалбараа санаж шалгатал ийм явдал болсон байв. Их мөнгө хожсон тул Лори шууд тэтгэвэртээ гарахаар шийдсэнээ хэвлэлд ярьжээ. Мөн уран зургийн сургалтад сууж, дотнын хүмүүстээ илүү их цаг зарцуулахаар төлөвлөж байна. Үүнээс гадна тэрбээр ирэх намар Лондон хотоор аялна гэнэ. "Дараа нь Шотландад очно. Энэ бол миний насан туршийн мөрөөдөл байсан" хэмээн тэрбээр хэлжээ.

   Үүний өмнө АНУ-ын нэгэн иргэн Нью-Жерсигийн сугалаанд хожсон хоёр сая доллароо хонжвор олгох хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө амжиж авсан тухай мэдээлж байв. Тэрбээр азын сугалаагаа, хаях өмднийхөө халаасанд хийгээд мартсан байжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.