“Эрдэнэс Тавантолгой” дөрвөн өдрийн дотор 13.3 сая ам.долларын нүүрс худалджээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрөгч долоо хоногийн мягмар гарагаас буюу 23-ны өдрөөс эхлэн 26 хүртэлх дөрвөн хоногийн дотор Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 140.8 мянган тонн нүүрсийг нийт 13.3 сая доллароор худалджээ. БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцлөөр арилжаалсан нүүрсний 64 мянган тонн нь баяжуулсан коксжих чанаргүй нүүрс бөгөөд тонн тутам нь 68.4 доллар буюу 4.4 сая ам.долларын үнэ хүрчээ. Мөн 64 мянган тонн 1/3 коксжих нүүрсний тонн тутмыг 99-109 доллароор арилжаалж 6.98 сая ам.долларын хэлцэл хийсэн бол 12.8 мянган тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрсний тонн тутмыг 143-150 доллароор арилжаалж 1.9 сая ам.долларын хэлцэл хийсэн байна. Арилжаанд таван оролцогч оролцож, үнэ 5.2-10 хүртэл хувиар өсчээ. Тус компани 2026 он гарснаас хойш 165 удаагийн арилжаагаар 795.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 9.24 сая тонн нүүрс арилжаад байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




