"Урбан" брэнд АНУ-д дэлгүүрээ нээлээ

"Урбан" брэнд АНУ-д дэлгүүрээ нээлээ


   Бэлэн хувцасны үндэсний брэнд бүтээгч “Урбан жийнс” компани АНУ-д нэрийн дэлгүүрээ нээлээ. АНУ-ын нийслэл Вашингтон хотоос 44 километр, Виржиниа мужын Лаудон дүүрэгт орших Dulles Town Center” төвд нээсэн бүрэн концепц дэлгүүрээ нээхийн тулд тус компани хоёр жил ажилласан бөгөөд зөвшөөрөл авах шалгуурт өндөр үнэлгээтэй тэнцсэнээ олон нийтийн сүлжээн дэх албан ёсны хуудсаараа мэдээлсэн байна. 580 метр квадрат бүхий талбайтай энэ дэлгүүр нь дэлхийн алдартай брэндүүдтэй зэрэгцэн байрлаж байгааг уг мэдээнд мөн дурдсан байна.

   “Урбан жийнс” компани нь анх 2009 оны тавдугаар сард Улаанбаатар хотын Ханул дүүргийн орон сууцны байрны хөлөмжинд долоон оёдлын машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Улмаар 17 жилийн дараа дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын зах зээлд, тэр дундаа хүн амын орлогын түвшин өндөр Виржиниа мужийн томоохон худалдааны төвд дэлгүүрээ ийнхүү нээж байна. “Энэ нь Монгол улсын оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын боловсон хүчин, технологичид, ажилчдын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрснийг илтгэж байгаа сайхан үйл явдал боллоо” хэмээн компанийн албан ёсны мэдээнд дурджээ. Тус компани дэлгүүрийнхээ албан ёсны нээлт буюу “Grand Opening арга хэмжээг ойрын өдрүүдэд зохион байгуулахөөр төлөвлөсөн байна.   


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.