Буриад хэлний нэгдсэн сурах бичигтэй болно
© “Буряад үнэн” сонин.

Буриад хэлний нэгдсэн сурах бичигтэй болно


   ОХУ-ын Үндэстнүүдийн төрөлх хэлний хүрээлэн холбооны бүрэлдэхүүнд багтдаг бүгд найрамдах улсуудын хэлний сурах бичиг бүтээх ажлыг эхлүүлжээ. Бүгд найрамдах Буриад улсын хувьд 1-4 дүгээр ангид үзэх буриад хэлний нэгдсэн сурах бичиг зохиох ажилд “Амар мэндэ-э!” баг сонгогдсон талаар “Буряад үнэн” сонин өнөөдөр мэдээлэв. Үүний өмнө тус баг 4-5 дугаар ангийн буриад хэлний сурах бичиг зохиосон нь сургуулиудад хэдийнэ хэрэглэгдэж байгаа аж. Сурах бичиг зохиох болон хэвлэх ажлын санхүүжилтийг Буриад улсад буриад хэлийг хадгалж, хөгжүүлэх улсын хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр болжээ.  Буриадын дунд сургуулиудын 6-8 дугаар ангид буриад хэлийг “Алтаргана” сурах бичгээр зааж байгаа юм. Буриад хэлийг төрийн хэлний хөтөлбөрөөр заана гэдэг нь үндэс угсаа харгалзахгүйгээр тус Бүгд найрамдах улсын бүх сургуулийн сурагчдад уг хэлийг заана гэсэн үг юм. Нэгдсэн журмаар сурах бичиг зохиож сургуулиудад хэрэглүүлэх нь Буриадын боловсролын салбарт хийгдэж буй томоохон алхам юм хэмээн “Буряад үнэн” сонин өнөөдрийн дугаартаа бичсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.