“Louis Vuitton” 50 мянган долларын үнэтэй унадаг дугуй худалдаанд гаргав
Люкс ангиллын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын “Louis Vuitton” компани 50 мянган долларын үнэтэй унадаг дугуй худалдаанд гаргаснаа зарлалаа. Гар хийцийн унадаг дугуй үйлдвэрлэгч Италийн “Pinarello” компанитай хамтран гаргасан энэ бүтээгдэхүүнээ тэд мэргэжлийн унадаг дугуйн “Dogma F” хэмээх алдартай загварт суурилан бүтээжээ. Шинэ дугуй “Louis Vuitton”-ы брэнд өнгөтэй, эмээлийг зөөлөн арьсаар хийсэн, их бие нь хромон бүрэлттэй аж. Өнгөрөгч гуравдугаар сард Парист болсон “Louis Vuitton”-ы эрэгтэй загварын шоун дээр анх олон нийтэд танилцуулсан уг дугуйн жин 7.3 кг ажээ.
“Louis Vuitton” компани өнгөрсөн сард усанд сэлэгчдэд зориулан “Monogram” хэмээх хийлдэг цагариг худалдаанд гаргасан нь 3500 долларын үнэтэй байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







