ДАШТ: Эквадорын багт бооцоо тавиад 60 мянган доллар алджээ
ДАШТ-ий Мексик-Эквадорын тоглолтод бооцоо тавьсан ОХУ-ын иргэн ойролцоогоор 60 мянган долларын мөрий алдсан талаар betonmobile сайт мэдээллээ. Тэрбээр Эквадорын баг үндсэн цагт хожно хэмээн 4,00 коэффициенттэй буюу эрсдэл өндөр бооцоо тавьжээ. Гэвч өнгөрөгч 1-ний лхагва гарагт болсон уг тоглолтод Мексикийн баг Эквадорыг 2:0 харьцаатайгаар хожсон билээ. Мексикчүүд 1986 оноос хойш ДАШТ-ий хоёрдугаар шатанд анх удаа хожил авсан нь энэ бөгөөд дараагийн ээлжинд тэд Англи-Конгогийн багийн аль ялсантай тоглоно. Betonmobile сайт мэдээлснээр, Оросын иргэн өмнө нь Герман-Парагвайн тоглолтод Германы багт бооцоо тавиад 130 мянган доллар алдсан байна. Энэ тоглолт үндсэн цагт тэнцээгээр өндөрлөсөн боловч торгуулийн цохилтоор парагвайчууд илүүрхэн 4:3-аар хожсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







