Тэйлор Свифтийн хурим ямар болох вэ?
Алдартнуудын амьдрал бичдэг “Page Six” сэтгүүл Нью-Йоркийн алдарт “Мэдисон Сквер Гарден” (MSG) цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр эхэлсэн дуучин Тэйлор Свифт, америк хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси нарын хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил болгожээ. Эхний өдөр цэнгэлдэх хүрээлэнд зөвхөн гэр бүл, ойр дотнын найз нөхөд нь цугларсан бол өнөөдөр 1000 гаруй зочин хүрэлцэн ирэх аж. Цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа тусгай зогсоолууд бэлтгэсэн бөгөөд зочдыг цонх нь хар шилтэй автобусаар хүргэх аж. Хотын захиргааны мэдээлснээр, хосууд баярын ёслолыг долоодугаар сарын 3-4-ний хооронд зохион байгуулахаар өргөдөл гаргажээ. Уг өргөдөлд MSG-ийн эргэн тойрны гудамжуудыг хаах, мөн цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа 500-аас 999 хүний багтаамжтай олон асар барихаар тусгасан байна. Мөн уг газарт цагдаа болон хувийн хамгаалалтын компаниуд ажиллах бөгөөд гудамж хаахын зэрэгцээ агаарын орон зайг ч мөн өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.
Хуриманд уригдсан зочдын дунд дуучин Эд Ширан болон түүний эхнэр Черри Сиборн, Блэйк Лайвли болон түүний нөхөр Райан Рэйнольдс, Жижи Хадид, Селена Гомэс, Сьюки Уотерхаус, "Haim" рок хамтлагийн гишүүд багтсан байна. Т.Свифт мөн өөрийн хуучин найз залуу Харри Стайлс болон түүний шинэ найз бүсгүй Зои Кравиц нарыг ч урьжээ. Т.Келсигийн талын зочдын жагсаалтад "Канзас-Сити Чифс" багийн дасгалжуулагч Энди Рид, багийнхан болон нийтэд танил бус олон найз нь багтсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр, хуриман дээр Стиви Никс, Тим Макгроу нар хит дуунуудаа дуулах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







