Криштиану Рональдугийн гэргий спорт хувцасны брэнд гаргажээ
© Angelina Katsanis / Reuters

Криштиану Рональдугийн гэргий спорт хувцасны брэнд гаргажээ


   Хөлбөмбөгчин Криштиану Рональдугийн гэргий, загвар өмсөгч, блогер Жоржина Родригес дизайны салбарт хөл тавьж, өөрийн гэсэн брэнд гаргаж байгаагаа зарлажээ. wwd сайтын мэдээлснээр, 32 настай Ж.Родригесийн танилцуулж буй "Mimoa" брэнд нь нэгдүгээр зэрэглэлийн нислэгт зориулсан хувцас юм. Үүнд олон өнгийн спорт маягийн богино цамц, малгайтай цамц, сунадаг өмд, богино өмдний 27 загвар багтаж байгаа бөгөөд нэг бүр нь дунджаар 100 долларын үнэтэй байх аж. "Би эмэгтэй хүний амьдралын бүхий л мөч, өдөр тутмын хэмнэл, бие галбирын онцлогт тохирсон спорт хувцас бүтээхийг зорьсон" хэмээн Ж.Родригес шинэ бизнесийнхээ талаарх сэтгэгдлийг хуваалцжээ. Брэндийн оффис нь Дубайд байх бол бүтээгдэхүүнийг Турк улсад үйлдвэрлэх бөгөөд өнгөрөгч мягмар гарагаас эхлэн mimoa.com сайтаар борлуулж эхэлсэн байна.

   Сонирхуулахад, өнгөрөгч нэгдүгээр сард жүжигчин Сидни Суини дотуур хувцасны SYRN брэндээ зах зээлд гаргасан билээ. "Euphoria" цуврал болон "The White Lotus" киногоороо алдаршсан жүжигчин бүсгүй нэхмэл торон дотуур өмд, корсет болон дотуур хувцасны бусад загваруудаа өөрөө сурталчилж байгаа юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.