Гватемалын Гадаад хэргийн сайд Монголд айлчилж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Гватемал улсын Гадаад хэргийн сайд Карлос Рамиро Мартинес манай улсад айлчлахаар Улаанбаатар хотод өчигдөр хүрэлцэн иржээ. Куба улсаас Гватемал улсыг хавсран хариуцаж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал түүнийг “Чингис хаан” нисэх буудалд угтан авчээ. К.Мартинес манай улсад ирэх ням гараг хүртэл айлчлах бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, албаны бусад хүмүүстэй уулзан, Монгол, Гватемалын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана хэмээн ГХЯ-наас гаргасан албан мэдээнд дурдсан байна.
Эдүгээ 68 настай К.Мартинес Гватемалын алдартай дипломатч юм. Тэрбээр улсынхаа Гадаад хэргийн дэд сайдаар 1994-2022 он хүртэл дөрвөн удаа ажилласан бөгөөд 2024 оноос хойш Гадаад хэргийн сайдын албыг хашиж байна. Мөн Аргентин, Парагвай улсад суух Элчин сайд, НҮБ болон бусад олон улсын байгууллагад суух төлөөлөгчөөр ажиллаж байжээ. К.Мартинес төрөлх испани хэлнээсээ гадна англи, франц, итали хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







