Оросын орлон тоглогч залуу хос Америкийн хамгийн өндөр барилгын оройд гарч сүй тавьжээ

Оросын орлон тоглогч залуу хос Америкийн хамгийн өндөр барилгын оройд гарч сүй тавьжээ


   Өндрийн үзүүлбэрийн орлон тоглогч, Оросын иргэн Иван Биркус, Ангела Николау нар саяхан АНУ-ын Нью-Йорк хотын хамгийн өндөр “барилгын нэг Empire State Building” -ийн орой дээр гарч, сүйн бөгж солилцжээ. 450 метр өндөр, 103 давхар барилгын оройн хэсгийн эгц босоо байгууламжийн дээр гарсан хойноо Иван Биркус хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Улмаар тэд "Хайрын хүч эрх мэдлийг ялахад хорвоо дэлхий амар амгалан болно" гэсэн бичигтэй том баннер өлгөжээ. А.Николау 33 настай, И.Биркус 32 настай бөгөөд орлон тоглогчийнхоо хувиар олон өндөр байгууламжийн оройд авирч байжээ. Улмаар 2024 онд “Skywalkers: Love Story” баримтат кинонд хамтран тоглож олны танил болсон байна. Тэднийг үзүүлбэрээ дуусгаад бууж ирсэн даруйд цагдаа нар саатуулсан бөгөөд хотын дэг журам зөрчсөн хэргээр шалгаж байгаа аж.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.