Өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд Жанрайсиг бурханы жинсрэг цутгана

Өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд Жанрайсиг бурханы жинсрэг цутгана


   Өнөөдөр буюу билгийн тооллын зуны дунд сарын хуучдын 21-ний 12 цагт Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Жанрайсиг бурханы жинсрэг цутгах хурал хурна. Өглөгийн түллэг хэмээн бас өөрөөр ч нэрлэдэг энэ хурлыг тус хийдийн Дэчэнгалаба дацанд хурах бөгөөд ач тус нь, насанд цөвтэй барцад арилгах, зэтгэр, дэв, бузар бүхнийг амирлуулах, 404 өвчин бүхний язгуур бүгдийг илааршуулах, буян хишиг бүгд арвижин дэлгэрч, эд эдлэл төгс болох, сэтгэлийн хүч дэлгэрч амар амгалан орших, дээдийн шид бүтээл төрөх гэх мэт хязгааргүй хэмээн Бурханы шашинд үздэг байна. Хуралд оролцох, даатгаж даган баясах, дээдийн буян хураахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй хэмээн Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.