Япон улс дэлхий солиртой мөргөлдөхөөс хамгаалах технологийг амжилттай туршив

Япон улс дэлхий солиртой мөргөлдөхөөс хамгаалах технологийг амжилттай туршив


   Японы Сансрын судалгааны агентлаг (JAXA) сансрын биет дэлхийтэй мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой "Planetary Defense" технологийг амжилттай туршсан байна. Өнөөг хүртэл АНУ тус технологийг эзэмшсэн цорын ганц улс байсан бол одоо Япон улс хоёр дахь нь болжээ. Тус улс сансар огторгуйн салбарт АНУ, Хятад, Оросоос хоцорч байгаа ч астероидын судалгаагаар дэлхийд тэргүүлэх болсон байна. "Planetary Defense" гэдэг нь астероид, эсвэл бусад солир дэлхийтэй мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой технологи юм. Үлэг гүрвэлийн мөхлийн талаар хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн онол бол аварга том солир дэлхийтэй мөргөлдсөнөөс үүдэлтэй гэдэг. Уг технологи нь дэлхийтэй мөргөлдөх эрсдэлтэй астероидод гаднаас нөлөөлж тойрог замыг нь өөрчилдөг ажээ. Япон улс дээрх туршилтыг өчигдөр 18:30 цагийн орчимд, дэлхийгээс ойролцоогоор 100 сая километрийн зайд орших "Torifune" нэртэй солир руу чиглүүлэн хийжээ. Ингэхдээ “Hayabusa2” нэртэй хөлгийг хөөргөн уг солирт гаднаас нөлөөлөн тойрог замыг нь өөрчилж чадсан байна. Туршилт амаргүй байсан гэх бөгөөд JAXA-ийн багийн ахлагч Хироя Мимас хэлэхдээ "Зүйрлүүлбэл, Хоккайдод нэг иений зоосон мөнгө байршуулаад түүнийг хаа холын Окинавагаас харваж онохтой адил байсан" гэжээ. Япон улс астероидын судалгааг эхлүүлсэн анхдагч орны нэг юм. 2010 онд уг төслийн хүрээнд астероидоос дээж авч дэлхий дээр авчран шинжилгээ хийсэн нь дэлхийд анхдагч болсон билээ.

   Ойролцоогоор 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлийг устаж үгүй ​​болоход хүргэсэн гэх солир нь ойролцоогоор 10 километрийн диаметртэй байсан гэж үздэг. Солир дэлхийтэй мөргөлдсөнөөр хэдэн зуун цөмийн бөмбөгтэй тэнцэх энерги ялгарч, асар их гал түймэр гарч, газар хөдлөлт, цунами үүсгэсэн байна. Цаашлаад тоос шороо, хүхрийн хэсгүүд ихээр тархаж, нарны гэрлийг удаан хугацаанд хааснаас болж дэлхийн температур огцом буурч, амьд организмын 75 хувь нь устаж үгүй ​​​​болсон гэж үздэг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.