В.Путин Д.Трамп нар утсаар 85 минут ярилцжээ

В.Путин Д.Трамп нар утсаар 85 минут ярилцжээ


   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг тохиолдуулан ерөнхийлөгч Дональд Трамптай 85 минут утсаар ярилцаж баяр хүргэхийн зэрэгцээ Украины дайн болон хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков "Хоёр ерөнхийлөгч нэг цаг 25 минут ярилцсан. Яриа бүтээлч, үр дүнтэй болсон” гэж мэдэгджээ. Ю.Ушаковын хэлснээр, Д.Трамп ирэх долоо хоногт Туркт болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Украины дайныг шийдвэрлэх хүчин чармайлт гаргана гэдгээ илэрхийлсэн бол В.Путин Украины дайны нөхцөл байдлын талаарх өөрийн үнэлэлт, дүгнэлтийг хэлсэн байна. Кремлийн зүгээс дэвшүүлсэн баярын мэндчилгээндээ В.Путин "Дэлхийн хамгийн том цөмийн гүрний хувьд ОХУ болон АНУ олон улсын аюулгүй байдал, тогтвортой байдлын төлөө онцгой хариуцлага хүлээдэг" гээд "Бүтээлч, тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр улсын төдийгүй олон улсын нийгэмлэгийн ашиг сонирхолд нийцнэ" гэсэн байна. Д.Трамп өмнөх өдөр нь Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй мөн утсаар ярьсан бөгөөд энэ талаар В.Зеленский "Үр дүнтэй яриа болсон" гэж тодорхойлжээ. Украин улс Константиновка хотыг эзэлсэн гэх мэдэгдлийг В.Путин үгүйсгэж, мөн Украины сүүлийн үеийн довтолгоог “өчүүхэн амжилт" хэмээн үл тоомсорлоод, Украины удирдлагыг шүүмжилсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.