АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон нарын нөхөрлөл
АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн 80 насны төрсөн өдөрт уригдсан ерөнхийлөгч асан Билл Клинтон түүнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэхдээ "Тантай болон таны аавтай ойр дотно нөхөрлөсөн нь миний амьдралд тохиосон хамгийн сайхан дурсамжийн нэг байсан" гэжээ. Ж.Буш 1946 оны долоодугаар сарын 6-нд, Б.Клинтон 1946 оны наймдугаар сарын 19-нд төрсөн чацуутан юм. Б.Клинтон өөрөөсөө нэг сарын өмнө 80 нас хүрсэн Ж.Бушт хандан “Танд эрүүл мэнд, аз жаргал ерөө. Бидний нөхөрлөл дахин олон жил үргэлжлээсэй гэж хүсэж байна” гэсэн байна.
2010 оны Гаитид болсон газар хөдлөлтийн үеэр тэд ерөнхийлөгч асан Б.Обамагийн хүсэлтээр, хамтарсан тусгай элчээр томилогдож, олон улсын тусламжийг дэмжих зорилгоор “Клинтон-Бушийн Гаитийн сан”-г байгуулан ажиллаж байв. Ж.Буш дурсамж номдоо Б.Клинтоныг “сайн хүн” хэмээн тодорхойлсон бол Б.Клинтон Ж.Бушийг “Халуун дулаан энергитэй, бас лут шооч, шогч хүн. Бид бараг төрсөн ах дүүс шиг дотно нөхөрлөдөг” гэжээ. Мөн Ж.Буш олон нийтийн өмнө найзыгаа элэглэж “Билл бол үнэхээр сайн илтгэгч. Гэм нь микрофон барихаараа цаг хугацааг мартаж орхидог” хэмээн хошигнож байв. Тэд өөр өөр улс төрийн намд харьяалагддаг байсан ч албан тушаалаасаа буусны дараа илүү дотно нөхөрлөх болсныг Америкийн улс төрийн хамгийн том хоёр намын хамтын ажиллагааны бэлгэдэл гэж үздэг. Өнгөрсөн сард Чикаго хотод болсон “Барак Обама” төвийн нээлтийн ёслолд тэд зэрэгцэн сууж халуун дотно яриа өрнүүлж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






