Хятадын Батлан хамгаалах яамнаас Монголд буцалтгүй тусламж олгожээ
Хоёр улсын стратегийн түншлэл, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамнаас олгож буй цэргийн буцалтгүй тусламжийн техникийг Монгол улсын Батлан хамгаалах яам хүлээн авлаа. Энэхүү тусламжаар Монголын талд дотоодын үйлдвэрийн автобуснуудыг хүлээлгэн өгсөн бөгөөд эдгээр тээврийн хэрэгсэл нь Батлан хамгаалах яамны харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагаа болон бие бүрэлдэхүүнийг тээвэрлэх нөхцөлийг сайжруулах, түүнчлэн өдөр тутмын бэлэн байдлыг хангахад чиглэгдэж байгаа юм. Техник хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэлэхдээ, хоёр улсын төрийн тэргүүн нарын удирдлага дор хоёр талын стратегийн түншлэл бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Саяхан буюу 2026 онд ерөнхий сайд Н.Учрал, шадар сайд Н.Номтойбаяр нарын БНХАУ-д хийсэн айлчлалууд, мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Гадаад хэргийн дэд сайд Сүн Вэйдун нарын Монгол улсад хийсэн айлчлалууд нь хоёр тал харилцаандаа онцгой ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг тэрбээр мөн онцоллоо. Түүнчлэн БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалах яамнаас үзүүлж буй цэргийн буцалтгүй тусламж нь Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхsг бэхжүүлэх, техник хэрэгслийг шинэчлэхэд бодит дэмжлэг болж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






