Орчин үеийн хамгийн алдартай хоккейчин шүтдэг хоккейчнээрээ хэнийг нэрлэв?
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) “Washington Capitals” багийн довтлогч Александр Овечкин өөрийн шүтдэг хоккейчнийг нэрлэлээ. YouTube дэх Fonnet сувагт өчигдөр өгсөн ярилцлагадаа тэрбээр хамгийн дуртай хоккейчин нь хэн болох талаар асуухад “Марио Лөмьё” гэж хариулсан байна. Мөн замналаа эхлүүлж байсан Москвагийн “Динамо” клубийн шилдэг тамирчнаар Алексей Яшин, Александр Афиногенов, Алексей Жамнов, Алексей Ковалев нарыг нэрлэжээ. М.Лөмьё бол Канадын хоккейчин, NHL-ийн “Pittsburgh Penguins” багийн довтлогч асан бөгөөд багийнхаа бүрэлдэхүүнд 18 улирал тоглож, Стэнлийн цомыг хоёр удаа хүртэж байв. Өдгөө 60 настай М.Лөмьё “Pittsburgh Penguins” багийн эзэн юм.
А.Овечкин 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси түүнд хамгийн их сэтгэгдэл үлдээснийг ярьсан билээ. Тэрбээр Л.Мессиг хөлбөмбөгийн суутан хэмээн нэрлэсэн юм. А.Овечкин нь хоккейн түүхэн дэх хамгийн олон дээд амжилтын эзэн бөгөөд Стэнлийн цомын эзэн, дэлхийн гурван удаагийн аварга, NHL-ийн түүхэнд өрсөлдөгчийнхөө хаалганд хамгийн олон шайб оруулсан тамирчин билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







