iPhone 18 худалдаанд ямар үнэтэй гарах вэ?
“Apple” корпораци шинэ ухаалаг гар утаснуудынхаа үнийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна. “GF Securities” компанийн шинжээч Жефф Пүгийн хэлснийг “MacRumors” онлайн сэтгүүл эш татан мэдээлснийг үзвэл “Apple” iPhone 18 Pro болон 18 Pro Max загваруудынхаа үнийг өмнөх загваруудын түвшинд тогтоож чадахгүй нь тодорхой болжээ. Түүний үзэж байгаагаар, шинэ утасны суурь загваруудын үнэ өмнөхөөс 250-300 доллароор нэмэгдэх гэнэ. 2025 оны намар гарсан iPhone 17 Pro болон 17 Pro Max загварууд зах зээлд өнөөдөр доод тал нь 1099, 1199 долларын үнэтэй байгаа бол есдүгээр сард гарах iPhone 18 Pro-гийн үнэ 1399, харин 18 Pro Max 1499 доллар байх аж. Өнгөрөгч тавдугаар сард “GF Securities”-ийн шинжээч “Apple”-ийн шинэ гар утсууд өмнөх загваруудтайгаа харьцуулахад үнэ нь үл ялиг нэмэгдэнэ гэж байсныг “MacRumors”-ийн сэтгүүлчид сануулжээ. Мөн “Apple”-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк гуравдугаар улирлын тайлангийн хурлын үеэр шинэ iPhone-ий үнийг нэмэх эсэх талаар ямар нэгэн тайлбар хийгээгүйг тэд онцолсон байна.
Зургаадугаар сарын сүүлчээр “Apple” зарим бүтээгдэхүүнийхээ жижиглэнгийн үнийг шинээр тогтоосон юм. Ингэснээр MacBook Neo, MacBook Pro, MacBook Air, iPad Air болон iPad Pro, мөн Vision Pro шил, HomePod ба HomePod mini чанга яригч зэрэг төхөөрөмжүүдийн үнэ нэмэгдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







