Азын сугалаа дараалан сугалаад 384 мянган доллар хожив
АНУ-ын Охайо мужийн иргэн сугалаанд дараалан хоёр удаа их мөнгө хожжээ. “People” сэтгүүлийн мэдээлснийг үзвэл, эхний азтай тасалбар нь хоёр сонголттой байсан бөгөөд 25 жилийн турш жил бүр 40 мянган доллар авах буюу нийтдээ нэг сая доллар, эсвэл нэг удаагийн төлбөр болгон 500 мянган доллар шууд авах боломжтой байв. Сугалааны эзэн хоёр дахь сонголтыг хийжээ. Азандаа найдсан тэрбээр яг тэр өдрөө дахин нэг тасалбар худалдаж авсан бөгөөд энэ нь түүнд 25 мянган доллар авчирсан байна. Татвараа төлсний дараа тэрбээр нийтдээ 384.5 мянган доллар авах аж. Нэрээ олон нийтэд зарлахгүй байхыг хүссэн тэр иргэн мөнгөө амралтад явах болон шинэ машин худалдан авахад зарцуулна хэмээн ярьжээ. Мөн мөнгөнийхөө нэлээдийг хүүхдүүддээ өгч, үлдсэнийг нь банкинд хадгалуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Өнгөрөгч гуравдугаар сард АНУ-ын мөн л Охайо мужийн оршин суугч нэг өдөр хоёр удаа сугалаанд хожиж, 300 гаруй мянган доллар авсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв. Тэрбээр мөнгийг эцэг эхийнхээ авто машины зээлийг төлөхөд зориулж, өөртөө шинэ машин худалдаж авна хэмээн мэдэгдэж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







