Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хуралд 8 орны эрдэмтэд илтгэл тавина

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хуралд 8 орны эрдэмтэд илтгэл тавина


   Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Дашдоржийн Нацагдорж” олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш “Чингис хаан” үндэсний музейд болно. Хуралд Монгол, АНУ, Их Британи, Герман, ОХУ, Хятад, Япон, Францын эрдэмтэд оролцож илтгэл хэлэлцүүлэх бөгөөд нийт илтгэлийн 37 хувийг гадаадын монголч эрдэмтдийн илтгэл эзэлж байна. Хурлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей хамтран зохион байгуулж, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын эвлэл, “Мөнхийн үсэг” групп дэмжигчээр оролцож байгаа ажээ. Нэгдсэн хуралдаан болон А, Б салбар хуралдаан “Чингис хаан” үндэсний музейн хурлын их танхим, номын санд өглөөний 8:45 цагаас оройн 18 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн “Чингис хааны удмын бичгийн их хүмүүн Д.Нацагдорж” үзэсгэлэн 13-ны өдрийг дуустал олон нийтэд нээлттэй ажиллах юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.