Өвөр Монголын Шилийн гол аймагт одон орны аялал жуулчлал хөгжиж байна
Өвөр Монголын Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошуунд (正镶白旗 ) одон орны аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Учир нь, тус хошуунд жилийн 200 гаруй өдөр шөнийн тэнгэр цэлмэг байх агаад энэ нь олон улсын “Dark sky” байгууллагын шаардлагыг хангадагаас гадна Чин гүрний үед амьдарч байсан одон орон судлаач монгол эрдэмтний нэрээр нэрлэсэн "Мянгант" ажиглалтын станц байдаг. Иймд мэргэжилтэн, бизнес эрхлэгчид болон одон орон сонирхогчид тийш аялах болжээ. Улмаар жуулчид нэмэгдэхийн хэрээр нутгийн малчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ боломж үүсч байгаа аж. Тухайлбал, аялал жуулчлалыг дагаад цахар хонины мах, цагаан идээ, уламжлалт гар урлал зэрэг нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүний борлуулалт ч өсчээ. Мөн малчид одон орны аялал жуулчлалын баазад ажиллах боломж бүрдсэн байна. Тус нутгийн жуулчны бааз 40 гаруй ажилтантай бөгөөд жилд 100 мянга гаруй жуулчин хүлээн авч, тэдэнд виртуал болон бодит сансрын аялал, телескопоор од ажиглах зэрэг 20 гаруй төрлийн үйлчилгээ санал болгож байна. Хятад улс нь 2025 онд од харах одон орны аяллыг цаг уурын аялал жуулчлалын бүтээгдэхүүн хэмээн албан ёсоор бүртгэж, үндэсний хэмжээнд бодлогоор дэмжих болсон юм.
Эх сурвалж: "China Daily" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







